Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/said.jpg

УИХ дах МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс /ФАТФ/-ын хяналтад буюу “саарал жагсаалт”-д орсон асуудлыг  авч хэлэлцжээ. Бүлгийн хуралд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд оролцож мэдээлэл өгсөн байна.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: “саарал жагсаалт”-д орсон асуудлын талаар “Монгол Улсын 2013-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд ФАТФ-ын харилцан үнэлгээний баг хяналт хийж ажилласнаар 2017 оны тавдугаар сард Монгол Улсыг хяналтдаа оруулсан. Харин энэ сарын 18-нд болсон зүйл бол хяналтдаа оруулснаа албан ёсоор зарлаж байгаа хэлбэр. Ерөнхийдөө дөрвөн үйл ажиллагаанд анхаарах шаардлагатай байгаа. ФАТФ-ын хяналтад орсон боловч ямар нэгэн хориг байхгүй гэж мэдэгдсэн. Тиймээс олон нийтийн яриад байгаа Монгол Улсад валютын урсгал орж ирэхгүй гэсэн болгоомж байхгүй. Монгол Улсын эдийн засаг 6.7 хувиар өсөж байна. Энэ жилийн улсын төсөв ашигтай гарахаар байгаа. Худалдааны болон төлбөрийн тэнцэл ашигтай гарч байгаа. Монголбанкны валютын нөөц нэмэгдэж байгаа нөхцөлд эдийн засагт ямар нэгэн доргио үүсэхгүй гэж харж байгаа” хэмээн тайлбар хийв.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: “Энэ асуудлыг улстөржүүлэх ажил хийгдэж байгаа учраас байр сууриа илэрхийлэх нь зөв гэж бодлоо. 2013-2016 оны хооронд дахь санхүүгийн үйл ажиллагаанд үнэлгээ хийх үед 2015 онд баталсан Ил тодын хуулиар Монголын хөрөнгийн хэмжээ 34 их наяд төгрөгөөр, байснаасаа 105 хувиар нэмэгдсэн сэжигтэй хууль батлагдаж, сэжигтэй хөрөнгийн хөдөлгөөн хийгдсэнээр энэ шалгалтад хамрагдсан түүхтэй. Ил тодын хуулийг наадмын үеэр тухайн үеийн эрх баригч АН, МАХН-ын хооронд уулзалтууд болж хүчээр баталсан. Мөн Өршөөлийн хуулийг хамт баталсан. Ингэж ФАТФ-ын ажлын хэсэг Монгол Улсад ажилласан. Үнэлгээнийхээ дагуу 40 зөвлөмж өгсөн. Эдгээр зөвлөмжийн дөрвөн асуудлаас бусдыг биелүүлсэн. Хамгийн сүүлд Азийн хамтарсан бүлгийн даргаас нь надад захидал ирсэн. Монгол Улсыг эрчимтэй хяналтад байдгийг зогсоож өргөтгөсөн хяналтын төлөвт оруулж, зөөлрүүлсэн тухай захидлыг 2019 оны аравдугаар сарын 11-нд ирүүлсэн. Ингээд аравдугаар сарын 18-нд саарал жагсаалтад улсын нэр оруулах үйл явц болсон. Мөнгө угаахтай тэмцэх асуудлаар шүүх шийдвэр гаргахгүй байна, хөрөнгө хураагдахгүй байна гэдэг гол хоёр асуудал нөлөөлсөн. Эдгээр асуудлуудыг шийдчихвэл ойрын хугацаанд хяналтаас гарах боломжтой. ФАТФ-ын зөвлөмжийн хэрэгжээгүй ажлуудын хоёрыг нь хийсэн. Нэг нь Мөнгө угаахтай тэмцэх хуулийг баталсан. Гадаадын ажиллах хүчний асуудалтай холбоотой 2000-аад хүний асуудал бий. Ирэх арваннэгдүгээр сард шийдэгдэнэ. Ингээд тавьж байгаа шаардлагаас нь хоёрыг шийдвэрлээд дуусна” хэмээлээ.

- Та мөнгө хураах, терроризмтэй тэмцэх үндэсний хороог тэргүүлдэг. Энэ шийдвэр гарахаас өмнө шийдвэрлэх боломж байсан уу?

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: 

Хөрөнгө хураах асуудлыг шүүх шийдвэрлэдэггүй. Нэг хүн дээр хэрэг нээж шалгаад, шүүхээр гэм буруутайг нь шийдвэрлэвэл хэрэгтэй холбоотой шийдвэрлэх асуудал байдаг. Би гурван жилийн өмнөөс нь "Эрдэнэт", ХХБ-тай холбоотой асуудлыг яриад байсан. Энэ хэргийг яаж шийдвэрлэхийг Засгийн газар мэдэхгүй. Монголын банк, санхүүгийн салбарт асуудал байгаа нь бодитой. Монголбанкинд Мөнгө угаахтай тэмцэх алба байдаг. Тэр алба 20 сая төгрөгөөс дээш гүйлгээг хянах үүрэгтэй. Сэжигтэй бол тагнуулд өгнө. Энэ асуудлаар туйлын хойрго хандаж байгаа. Маш хүнд нөхцөлийн дунд "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой хэрэг шийдвэрлэгдэж байгаа. Хөрөнгө хураахтай холбоотой хэрэг шүүхээр шийдвэрлэгдэнэ. 

- Хууль эрхзүйн орчин нь хангалттай хэмжээнд байгаа юу?

Тодорхой хэргийн тухайд зүйл  анги, элдэв нарийн зүйлийг үзэж байж хэлнэ. Сүүлийн үед ажиглагдаж байгаа асуудал улс төрийн зорилгоор дэл суль яриа зөндөө явж байна. Миний батлуулсан 10 хуулийг шоронжсон хууль гэж шүүмжилсээр байгаад ялыг нь, хөөн хэлэлцэх хугацааг нь 2015 оноос багасгасан. Хөөн хэлэлцэх хугацаа 15 жил байсныг багасгасан. Дараагаар нь 2017 онд байцаан шийтгэх хууль батлах үед дахиад асуудал үүссэн. Эрүүгийн хуульд онц хүнд, хүнд гэсэн заалт байсныг байхгүй болгож, багасгасан. Одоо бол үүн дээр хуулийн өөрчлөлт хийж байгаа.

2002 оны Эрүүгийн хууль бол Германы хуулийн жишгээр батлагдсан, гэмт хэрэгтэн хаашаа ч бултаж чадахааргүй байсан.  

- Банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлсэн эх үүсвэрийг тогтоосон уу?

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх ажиллагаа 2017 оноос эхэлсэн. Үнэлгээний үр дүн 2018 оны дундуур гарсан. Банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн. Үүнийг ОУВС-гаас шалгах үнэлгээ хийлгэе гэсэн. Энэ үнэлгээг хийсэн. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Буруу бодлого, буруу үйлдэл Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулсан. Буруу үйлдлийг хүлээн зөвшөөрч, засахгүй явсан. Хамгийн том нөлөө үзүүлсэн нь Ил тодын тухай хууль. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн дархлааг хийх арга хэмжээ сайтар хийгдсэн. Монголбанкны валютын нөөц нэмэгдсэн. Ирээдүйн өв санд 363 тэрбум ам.доллар хуримтлагдаад байна. Эдийн засгийн дархлааг бий болгох гэж хичээж чармайг ажилласан. Одоо жагсаалтад орсноор сандрах шаардлагагүй. Ханш хөөргөх шаардлага байхгүй. Ерөнхий сайд богино хугацаанд гарах арга хэмжээний төлөвлөгөөг бүтэн сайн өдөр гаргаж, идэвх, санаачлагатай ажиллах үүрэг өгсөн. 

- Ямар хугацаанд энэ жагсаалтаас гарах бол?

Бид арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна. ФАТФ-ийн дараагийн хурлаар энэ жагсаалтаас гарчих байх. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Иргэн

[202.21.99.234]

2019-10-27 17:35:00

- Дараагийн хурал хэзээ болох вэ -Мэдэхгуй 2020 онд болно

Зочин

[115.171.245.227]

2019-10-21 22:00:50

tiim bololtoi

[115.171.245.227]

2019-10-21 22:00:32

Shen zo ambei helj baigaagaar bol neg ih nuurogoogui bololtoi. Dipalmat esoor sanuulga ogchih shig bolloo. Hurelbaatar ni oilgoson eshiig medehgui yum.Oopok huuh lav oilgoogui popdood maasaij haragdanalei.

tiim bololtoi

[115.171.245.227]

2019-10-21 22:00:28

Shen zo ambei helj baigaagaar bol neg ih nuurogoogui bololtoi. Dipalmat esoor sanuulga ogchih shig bolloo. Hurelbaatar ni oilgoson eshiig medehgui yum.Oopok huuh lav oilgoogui popdood maasaij haragdanalei.

uleej baina aa

[115.171.245.227]

2019-10-21 21:56:46

Hurelsuhtei hamt Yapond ochson zurag baisan. Bodvol mongol banknaas ariljaanii bankuudiinhaa horongo telsen yavldiin eh uusveriig batalj chadaagui tul tuuniig batlah horongo mongo guij avna gej tootsood yavahaasaa omno mongonii hansh buurahgui FATF-iin daraagiin hurlaar saaral jagsaaltaas garchina gej barin tavin tomoos tom uleev. Haana baina Ch.Hurelbaatar aa !!ter mongunii hansh unahgui gesen 3 honogiin dotor am dollor 20togrogoor osloo. tsaash hed hurehiig taashgui ee. Yanz ni Huuk ene 2-t Yaron neg ih tsarai ogohgui bololtoi

uleej baina aa

[115.171.245.227]

2019-10-21 21:56:44

Hurelsuhtei hamt Yapond ochson zurag baisan. Bodvol mongol banknaas ariljaanii bankuudiinhaa horongo telsen yavldiin eh uusveriig batalj chadaagui tul tuuniig batlah horongo mongo guij avna gej tootsood yavahaasaa omno mongonii hansh buurahgui FATF-iin daraagiin hurlaar saaral jagsaaltaas garchina gej barin tavin tomoos tom uleev. Haana baina Ch.Hurelbaatar aa !!ter mongunii hansh unahgui gesen 3 honogiin dotor am dollor 20togrogoor osloo. tsaash hed hurehiig taashgui ee. Yanz ni Huuk ene 2-t Yaron neg ih tsarai ogohgui bololtoi