Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/lhagva-e1535429052644-1024x787.jpg

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг өнөөдөр Монголбанкнаас танилцуулах үеэр тус банкны удирдлагуудын зүгээс саарал жагсаалттай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. 

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “ФАТФ-ын хяналт манай улсад 2017 оноос хойш эхэлсэн. Өнөөдөр гэнэт ороод сандраад байх асуудал биш. Монгол Улсын валютын нөөц одоогийн байдлаар 4 тэрбум ам.долларт хүрчихсэн, улсын төсөв 2019 онд алдагдалгүй гарахаар байна. Мөн энэ оны эхний хагасаар худалдааны тэнцэл, төлбөрийн тэнцэл ашигтай гарсан тул төгрөгийн ханш унах нөхцөл байдал үүсгэхгүй, эдийн засагт дарамт учруулахгүй болохыг хэлмээр байна. 

Түүнчлэн хяналтад орж байгаа улсуудтай ФАТФ- ын гишүүн улсууд харилцаагаа хэвийн байлгана гэж мэдэгдэлд нь бичигдсэн байгаа. Дахин хэлье хяналттай холбоотойгоор гадагшаа гүйлгээ хийгдэхээ болино, валютын урсгал байхгүй болно гэх мэт хоосон хийрхэлд автаж, сандрах хэрэггүй” гэв.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:  "Төлбөрийн тэнцэл хүндрэлтэй байгаа цагт саарал жагсаалт хүндээр тусдаг. Харин манай улсын хувьд гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл алдагдалгүй, экспортын орлого сайн буюу эдийн засаг өсөлттэй явж байгаа тул гайгүй гэсэн үг. Гэхдээ бид цаашид тайвшрахгүйгээр засаж сайжруулах зүйлсээ хурдан хугацаанд засах л хэрэгтэй.

Ард иргэдийн хувьд дутуу, буруу мэдээлэлтэй байж, сандрах асуудал битгий гаргаасай гэж хүсэж байна. Эдийн засаг сайн байгаа энэ үед валютын бага зэрэг савлагаа үүссэн нь  хүмүүсийн дундах шуугианаас үүдэлтэй. Хэрвээ бүгд улс орны эдийн засагт санаа тавьж, анхаарч байгаа бол мэдээлэлд ул суурьтай хандахыг хүсэж байна” гэв.

 

Эх сурвалж: IKON.MN

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

иргэн

[66.181.178.240]

2019-10-21 20:56:41

яана аа энэ нөхөр дандаа худлаа ярина аа