Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/зандаа.jpeg

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнгөрөгч лхагва гаригт Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг Монгол улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-ад орсонтой холбогдуулан хүлээн авч уулзсан билээ. Энэхүү уулзалтынхаа үеэр УИХ-ын дарга эдгээр эрхмүүдийг “Саарал жагсаалт”-д оруулахгүй байх ажлыг хангалттай хийж чадаагүй учир хариуцлага хүлээх ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн болохыг албан ёсны мэдээлэлд дурдагдсан байсан юм.

Тэгвэл УИХ-ын даргын энэхүү шаардлагын дагуу СЗХ-ны дарга С.Даваасүрэн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл гарч эхэлсэн юм. Үүнийг УИХ-ын даргаас тодруулахад “Хоёр даргын нэг нь өргөдлөө өгсөн” гэх тайлбарыг өглөө.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх