Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/246688-29102019-1572327049-1310135711-sp_sumo.jpg

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос 11 дүгээр сарын тэмцээний чансаа буюу Кюүшюү башёгийн банзүкэг зарлалаа. Кюүшюү башёд Монголын 23 бөх хүч үзэхээр банзүкэд багтжээ.

Чансааны зүүн жигүүрийг мэргэжлийн сүмогийн 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд,  баруун жигүүрийг 69 дэх ёкозүна Хакухо М.Даваажаргал нар тэргүүлсэн байна. Тамаваши Б.Мөнх-Оргил өмнөх сарын адилаар маэгаширагийн зүүний дөтгөөрт жагссан бол Ичиножо А.Ичинноров зүүний 12-т эрэмбэлэгджээ. Мөн Дайшохо Ч.Шижирбаяр маэгаширагийн барууны 15-с барилдахаар болсон байна. Ийнхүү Монголын таван бөх макүүчи зиндаанд хүч сорихоор болжээ.

Жүрёо зиндаанд зургаа, макүшита зиндаанд ес, сандамэ зиндаанд хоёр, жонокүчи зиндаанд нэг монгол бөх тус тус барилдахаар банзүкэд бичигдсэн байна.

Энэ башёд Монголчуудын төдийгүй нийт сүмо сонирхогчдын анхаарлыг татаж буй бөх бол шинэ сэкитори Хошёорюү С.Бямбасүрэн юм. Тэрээр мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадоржийн төрсөн ах Д.Сугаррагчаагийн хүү билээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх