Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/73364344_487355965185055_9126628821930344448_n_b.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр АНУ-ын Худалдааны яамны Хятад, Монголыг хариуцсан дэд сайдын орлогч Алан Төрли тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Ноён Алан Төрли хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, уул уурхайн тоног төхөөрөмж, хими, төмөр замын дэд бүтцийн зэрэг салбарт дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг томоохон компанийн удирдлагуудтай хүрэлцэн ирсэн бөгөөд “…Монгол Улсад ажиллаж байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нарын эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлэх сонирхолд тулгуурлан, ажил хэрэг болгох зорилготой” хэмээн онцоллоо.

АНУ-ын Худалдааны яам Монгол Улстай хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр түлхүү хамтарч ажиллах сонирхолтой ч Монгол Улсад өрнөж буй төмөр зам, агаарын тээврийн бүтээн байгуулалт, идэвхтэй өсөн нэмэгдэж буй интернет хэрэглэгчдийн тоо зэрэгт тулгуурлан бизнес, хамтын ажиллагааны шинэ арга хэлбэрүүдийг ч эрэлхийлж буйгаа мэдэгдсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдээ дэлгэрэнгүй танилцуулж, аль салбарт хамтран ажиллаж буйгаас үл хамааран технологи болон санхүүжилтийн таатай нөхцөлтэй байвал харилцан ашигтай бизнесийн үндэс болно хэмээн онцлон тэмдэглэлээ. АНУ-ын Худалдааны яамны болон хувийн хэвшлийн төлөөлөгчид нэг удаагийн ашиг олох бизнес бус урт хугацааны түншийн харилцаатай болох эрмэлзэлтэй гэдгээ илэрхийлж, Монгол Улсад өрнөж буй бүтээн байгуулалт, бизнесийн таатай боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд талархал илэрхийлэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх