Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/zgr zurag.jpg

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Их Нууруудын хотгор, Алтайн -өвөр говиор шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.  Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 хэм, бусад хэсгээр 1-3 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 3-4-нд төв болон зүүн аймнуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх