Солонгосын кино урлагийн одод жил бүр хамгийн хайр татам, алдартай жүжигчдээ шалгаруулдаг уламжлалтай. Олон нийтийн хувьд тухайн жилд хамгийн сайн ажилласан болон өөрийн бүтээлдээ эзэн нь байж дүрээ амьлуулж чаддаг гэх мэтээр жүжигчдэд үнэлгээ өгч тэндээс шилдгүүд нь тодордог аж.
Энэ жилийн санал асуулдгаар шалгарсан жүжигчдийн дунд алдарт Сон Сон хосууд болон залуу жүжигчин Пак Богум багтсан нь олны анхаарлыг ихээр татаж байгаа юм. Мэдээж нитизүүд энэ тал дээр өөр өөрийн байр сууриа илэрхийлж байгаа боловч ихэнх нь тэдний хувийн амьдрал гэхээс илүүтэйгээр чадварыг нь үнэлсэнд баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
Харин залуу жүжигчин Пак Богумын хувьд хамтран ажиллагсад болон олон нийттэй нээлттэй харилцдаг бөгөөд өөрийн ажилласан дүрийг хамгийн сайнаар гаргах гэж хичээдэг нь маш их мэдрэгддэг. Тиймээс жагсаалтанд орсон нь зөв хэмээн нитизүүд дуу нэгтэйгээр дэмжжээ.
Ингээд та бүхэндээ энэ жилийн санал асуулгаар тодорсон алдартнуудыг танилцуулъя.
10. Жон Жихюун
9. Сон Жүнги
8. Чой Сүжон
7. Гу Душим
6. И Сонжэ
5. Сон Хэкю
4. Гон юү
3. Пак Богум
2. Ким Хэжа
1. Чой Бүлам