Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5dbe2ef3c0a97.jpeg

Турк улсад болж буй 100 буудалт даамын ДАШТ-ий охидын 11-13 насны ангилалд Дэлхийн даамын холбооны мастер /ДДХМ/ Энхболдын Хүслэн 15 оноо /6 хожиж, 3 тэнцсэн/-гоор дэлхийн аварга болов.

Тэрбээр Монгол Улсаас 100 буудалт даамын үндсэн төрөлд дэлхийн аварга цолыг хүртсэн гурав дахь тамирчин болж байна. Өмнө нь 2007 онд Г.Гэрэлболд, 2016 онд М.Шийравжамц нар үндсэн төрлөөс алтан медаль хүртэж байв.

Мөн тус тэмцээний 17-19 нас буюу залуучуудын ангилалд өрсөлдсөн ДДХМ Мөнхбаатарын Шийравжамц 13 оноо /4 хожиж, 5 тэнцсэн/ авсан амжилтаар ДАШТ-ий медалийн эзэн болов. Тэрбээр сүүлийн тойрогт ОХУ-ын Роман Лдоковтой тэнцсэн бол түүний гол өрсөлдөгч Анатолий Протодяконов нь Суринамын А.Бхагвандас /Bhagwandas Arwien/-ыг хожиж, ДАШТ-ий 5 дахь алтан медалиа хүртжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх