Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/thehu_featured_credit_joseph_okpakowireimagegetty_images.jpg

 Дэлхийн хөгжмийн урлагт нэгэн шинэ үзэгдэл болон гарч ирж буй “The HU” рок хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглохоор болсноо албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг өнгөрсөн зун Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Мөн Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан билээ.

   Өнгөрсөн есдүгээр сарын 11-нээс “The HU” хамтлаг Хойд Америкийн аялан тоглолтоо эхлүүлж одоо ч үргэлжилсээр байна. Хамгийн сүүлд тэд Миннеаполист тоглосон бөгөөд тасалбар нь 20 хоногийн өмнө дуусжээ. Нийтдээ гурван сар буюу 57 хоног үргэлжлэх Хойд Америкийн аялан тоглолт арванхоёрдугаар сарын 07-нд дуусах юм. Ихэнх тасалбарууд нь 10-20 хоногийн өмнө дуусаж байгаа тул сүүлийн 10 тоглолтоо суудал ихтэй том цэнгэлдэхэд хийх саналыг үзэгчдийн зүгээс тавиад байна.

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[103.9.90.130]

2019-11-07 15:39:49

юу вэ ёстой сайхан мэдээ

Sreenn

[203.91.115.55]

2019-11-07 15:11:05

Hiilch Deegiitei niilvel but avnaa Daashkaa amjilt taniar baharhaj bnaa

nakula

[1.223.35.59]

2019-11-07 14:27:37

urtiin duugaar chimj ogvol zugeer . gadaadiinhan hoomii hogjim 2iig yalgadaggui tul hogjimguigeer ih mundag hoomiidoj uzuuleh heregtei tegj baij hoomii gedeg aguu gej oilgono.

Зочин

[202.179.27.254]

2019-11-07 13:58:52

Уухай