Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/75231722_1372785692888716_2009609416772419584_o.jpg

Иргэнээс ирүүлсэн "Ахмадын баярын бэлэг болгож Хөсөг цайны хугацаа дууссан, хуурамч шошго наасан цай тараасан” гэх гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 10 сарын 16-ны өдрийн 21/272 дугаар удирдамжаар төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Gimex ХХК-ий 2017 оны 11 сарын 15-ны өдөр үйлдвэрлэсэн Хөсөг цайны огнооны хэсэгт наалт нааж, 2019 оны 01 сарын 10 гэсэн бичилт хийн хуурамч хаяг шошго үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд уг цайг буцаан татан авалт хийж байна. Одоогийн байдлаар 120 ширхэг цай буцаан татан авалтаар хурааж аваад байна. Иймээс тус цайг хүлээн авсан иргэд холбогдох газарт хандахыг анхааруулж байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх