Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5dc8dc64a95ab.jpeg

 Энэтхэг, Бангладешийн эргийн бүсийг “Бюльбюль” хар салхи дайран өнгөрсний улмаас 13 хүн амиа алдаж, 2 сая гаруй хүнийг түр хоргодох байр луу шилжүүлсэн байна.

Байгалийн гамшигт үзэгдлийн үеэр салхины хурд 120 км/цаг хүрч ширүүссэний улмаас олон арван хүн гэмтэж, олон мянган байшин барилга сүйджээ. Бангладешт амиа алдсан 6 хүний 5 нь модонд дарагдсаны улмаас нас барсан байна. Мөн Энэтхэгийн Баруун Бенгал мужид 7 хүн амиа алджээ.

Шуурганы хүч одоо суларсан гэж Цаг уурын газрын мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Бангладешийн Бхола дүүргийн төлөөлөгчийн мэдээлснээр, 30 гаруй хүн сууж явсан загасчны хоёр завь эргэж ирээгүй байгаа тул амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй аж.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх