Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/71323368f046d129great.jpg

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 10 дугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.3 хувиар буурсан бол өмнөх оны эцсээс 5.1 хувь, өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн газраас мэдээллээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 10 дугаар сард өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсөхөд...

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 14.0 хувь
  • мах, махан бүтээгдхүүний дэд бүлгийн үнэ 32.6 хувь
  • согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.0 хувь
  • тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.2 хувь
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.1 хувь,
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 8.6 хувь
  •  эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 4.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Улаанбаатар хотод 2019 оны 10 дугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 23.3 хувь буюу 80 бараа, үйлчилгээний үнэ өсөж, 6.7 хувь буюу 23 бараа, үйлчилгээний үнэ буурч, 70.0 хувь буюу 241 бараа үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байв. Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 42 нэрийн барааны үнэ нэмэгджээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх