Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/c21471a3eef24f2ca5245335dd741afb.webp

Арваннэгдүгээр сарын 15

 “Produce 101”  шоуны шилдэг оролцогчдын нэг болох И СүХён өөрийн соло дебүтээ хийхээ мэдэгджээ.  

Арваннэгдүгээр сарын  16

Teen Top хамтлагийн гишүүн Чанжо анхны “Never Anything” гэх  дижитал синглээ гаргахаар болжээ. 

Арваннэгдүгээр сарын 18

Дуучин IU өөрийн “Love poem3 гэх миний цомгоороо эргэн ирнэ. Тэрээр уг цомгоо энэ сарын эхэнд хийхээр төлөвлөж байсан ч түүний сайн найзуудын нэг болох алдарт F(x) хамтлагийн гишүүн Сулли нас барж товлосон өдрөө хойшлуулах шийдвэр гаргасан юм. 

Golden Child хамтлаг өөрсдийн шинэ цомогт багтсан дуугаараа эргэн ирэлтээ хийхээ мэдэгдсэн байна. 

Арваннэгдүгээр сарын 19

WJSN  хамтлаг 'As you wish' гэх өөрсдийн шинэхэн мини цомгоор эргэн ирэлтээ хийнэ. 

DAVICHI хамтлаг шинэхэн сингл гаргахаа мэдэгджээ.

CIX анхны эргэн ирэлтээ " HELLO Chapter 1. Strange Place'' -р хийхээ мэдэгджээ. 

Арваннэгдүгээр сарын 20

11 сарын турш уран бүтээл хийгээгүй ASTRO хамтлаг "Blue Flame" гэх мини цомгоор эргэн ирэлтээ хийнэ. 

Арваннэгдүгээр сарын 21

Дуучин Жун ХёСун ''Starlight'' синглээр эргэн ирэлт хийнэ.

Арваннэгдүгээр сарын 22

Super junior хамтлагийн гишүүн Сонмин "Orgel'' мини цомгоор эргэн ирэлтээ хийнэ. Түүний эргэн ирэлт Солонгост төдийлөн анхаарал татахгүй байгаа ч олон улсад хамгийн их хүлээлт үүсгээд байгаа уран бүтээлийн нэгт жагсаж байгаа юм. 

VIXX хамтлагийн гишүүн Рави “Limitless” цомгоор эргэн ирнэ. 

Арваннэгдүгээр сарын 25

Дуучин Кан Даниэл шинэхэн дижитал синглээр эргэн ирнэ. 

Арваннэгдүгээр сарын 26

Удаан хугацааны турш уран бүтээл хийгээгүй AOA хамтлаг энэ өдөр “New Moon” мини цомгогт багтсан ''Come see me'' гэх дуугаараа эргэн ирэлт хийхээ мэдэгджээ. Тэдний энэхүү эргэн ирэлтэд Солонгос нитизүүд ихээхэн анхаарал хандуулж байгаа юм. Учир нь хамтлагийн хоёр ч гишүүн хамтлагаа гарсан бөгөөд тус хамтлаг саяхан шилдгээ шалгаруулсан Queendom шоунд оролцож өөрсдийн чухам юу хийж чаддаггаа харуулсан гэж үзэж байгаа юм.  

Арваннэгдүгээр сарын 27

EXO хамтлаг энэ өдөр "Obsession'' бүрэн хэмжээний цомгоороо эргэн ирэлтээ хийхээр төлөвлөжээ. Тэдний энэхүү цомог Солонгос төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа юм. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх