Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/20180609_p1bdtn8jk41h32d7kfdn187k1ak61.jpg

Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ  өмнөх оныхоос 1.3 тэрбумаар өсөв

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 10 дугаар сарын эцэст 18.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 44.4 (0.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.7 (10.6%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 10 дугаар сарын эцэст 949.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 36.5 (3.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 95.0 (9.1%) тэрбум төгрөгөөр тус, тус буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.2 хувийг эзэлж, өмнөх сараас 0.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар буурсан байна.

Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны  есдүгээр сарын эцэст 12.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 29.5 (0.2%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 1.3 (12.2%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдлийн 37.3 хувийг ипотекийн зээл, 26.9 хувийг цалингийн зээл, 13.1 хувийг жижиг дунд үйлдвэрийн зээл, 10.3 хувийг хэрэглээний зээл, 6.6 хувийг тэтгэврийн зээл, 5.8 хувийг бусад зээл тус тус эзэлж байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2019 оны 10 дугаар сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 43.9 (2.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 31.5 (1.6%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Чанаргүй зээл нийт зээлийн 10.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.3 пунктээр өсөөд байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх