Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/78374054_420536832163322_5248971328777617408_n.jpg

Өнөөдөр буюу 2019.12.05-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сүхбаатарын талбайн зүүн талд 14:00 цагийн орчимд "Toyota ist" маркын авто машиныг тээврийн цагдаагийн алба хаагчид шалгахад 11-15 насны 5 эрэгтэй хүүхэд хотын төвөөр тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож байсан зөрчлийг алба хаагчид илрүүлжээ.

 

 

 

Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар тэдгээр хүүхдүүд удаа дараа бусдын авто машинд түлхүүр тааруулж мөн эзэнгүй асаалттай автомашиныг хулгайлж байсан нь тогтоогджээ. Тиймээс тухайн тээврийн хэрэгсэл болон автомашин хулгайлсан хүүхдүүдийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн албанд хүлээлгэн өгөхөөр болсон байна.

Түүнчлэн шалгалтын явцад тэдгээр хүүхдүүдийн биенээс тодруулбал халаас, оймс зэргээс хэд хэдэн автомашины  түлхүүр гарч иржээ. Энэ талаар тухайн хүүхдүүд РС тоглоомын газар болон гулгадаг газар очих зорилгоор тухайн тээврийн хэрэгслүүдийг хулгайлдаг гэж тайлбар өгсөн байна.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх