etoim.mn
photos/1496118603592cf54b0ab22.jpg

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ. Тус газраас  шинэ жилийн баяртай холбоотойгоор нийслэлийн 330 аж ахуйн нэгж, томоохон худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний ресторан, эвэнт холлууд, мах, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд НМХГ-аас хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар 532 зөрчил илрүүлсэн байна. Шалгалтын хүрээнд таван аж ахуй нэгж, 12 иргэнд нийт 11 сая 400 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

“Оргил” сүлжээ дэлгүүр, “Алтан гадас трейд”, “Тэнгэр трейд” хариуцлагатай хувьцаат компанийн сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж байсан хаяг шошгын зөрчилтэй 17 нэр төрлийн буюу 1.2 сая гаруй төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг буцаан татаж, “Жүр-Үр” хариуцлагатай хувьцаат компанийн 118 ширхэг  тортыг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй гэх шалтгаанаар устгуулсан байна.  Шалгалтын явцад 127 бүтээгдэхүүнээс дээж авч шинжилжээ. Шинжилгээгээр чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг хураасан байна.

Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, дүүргийн гэр хорооллын дэлгүүрүүдэд худалдаалж байсан “Мөнхжин-Од” компанийн үйлдвэр нь “Хандгай”, “39” зэрэг стандартад нийцэхгүй архи худалдаалж байсныг илрүүлсэн байна. Энэ хүрээнд 102 шил буюу 518 мянган төгрөгийн архийг устгажээ. “Мөнхжин-Од” кампанийн тусгай зөвшөөрөл өнгөрсөн оны дөрөвдүгээр сард дууссан байтал үйл ажиллагаа явуулсан байсан байна. НМХГ-аас дараах зүйлийг анхааруулж байна. Үүнд:

  • Хүүхдэд бэлэг сонгохдоо хаяг шошгыг нь анхаарч, бэлгэд багтаж буй бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлдвэрлэсэн он сарыг нь сайн харж сонголтоо хийх
  • Мөн түргэн гэмтдэг бүтээгдэхүүн буюу баярын торт сонгох үйлдвэрлэсэн он сар, орц найрлага, хадгалалтын горим зэргийг нь харах
  • Түүнчлэн ил задгай худалдаалж буй бүтээгдэхүүн худалдан авахгүй байх
  • Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хүчин чадалд тохирсон захиалга авах шаардлагатай бөгөөд хүчин чадлаа хэтрүүлэн захиалга авсан тохиолдолд эрүүл ахуй, үйлдвэрлэлийн технологи алдагдаж, хордлого үүсэх магадлалтайг анхаарууллаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх