etoim.mn
photos/p1cibcpr0k2gtgd6unt1pah16183.jpg

2019.12.09-12-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1316 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 1037-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 30 хүн гэмтэж бэртсэний 3 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -22

- Мөргөлдөх хэлбэрээр-4

- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1

- Онхолдох хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2019.12.09-ний өдрийн 16:10 цагийн орчимд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонхор багийн нутаг “Манхны өвөр” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 25 км/ шороон замд улсын дугааргүй мустанг -5 маркийн мотоцикл онхолдож, жолооч  46 настай, эрэгтэй М нас барсан.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 9,4 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 39 хувиар, гэмтсэн хүн 20 хувиар тус тус нэмэгдсэн бол  гэмтсэн  хүүхдийн тоо 62,5 хувиар буурчээ. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон өөрийн болон бусдын биед гэмтэл учруулах дуудлага мэдээлэл ихсэж байгаа тул та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байхыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАнаас анхааруулж байна. 

эх сурвалж: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх