etoim.mn
photos/NOAT.png

НӨАТ-ын урамшууллын арванхоёрдугаар сарын сугалааны тохирол маргааш "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдна. Цахим төлбөрийн баримтыг өнөөдөр 23:59 минутаас өмнө ebarimt.mn баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Супер шагналын эзэн 50 сая төгрөг хожих юм байна.

Өмнөх арваннэгдүгээр сарын НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор 34462914 дугаартай супер шагналын эзэн тодорч, 90 сая төгрөгийн азтан болсон юм. Нийт цахим татварын системд бүртгүүлсэн 27,209,278 баримт хамрагдсанаас:

10 сая төгрөгийн 4

5 сая төгрөгийн 17

1 сая төгрөгийн 244

100 мянган төгрөгийн 2426

30 мянган төгрөгийн 24424 баримт тохиролд таарч, нийт 26,660 иргэн азтан болсон билээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх