etoim.mn
photos/5e26718d9f8c7.jpeg

Хунтайж Харри өнгөрсөн даваа гарагийн орой Их Британийг орхиж, Канад руу явжээ. Канадад түүний гэргий Меган Маркл, хүү Арчи нар нь байгаа юм. Хааны гэр бүлийн гишүүний үүргээс татгалзаж, санхүүгийн хувьд хараат бус байхаар болсон тухайгаа хосууд өмнө нь мэдэгдсэн билээ. Түүнчлэн 8 сартай хүү Арчитайгаа хамт Канад руу нүүх хүсэлтэй байгаагаа Сассекскийн гүн болон гүнгийн авхай нар өмнө нь мэдэгдсэн тухай “Independent” сонин мэдээлсэн юм. 

Хунтайж Харри Их Британи- Африкийн хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтад оролцож, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой уулзсаныхаа дараа Канадыг зорьсон байна. Өмнө нь тэрбээр Хааны гэр бүлийн өндөр зэрэглэлийн гишүүдийг орхих тухай гэнэтийн шийдвэр гаргасандаа харамсаж буйгаа мөн илэрхийлсэн юм. 

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

лам

[43.242.242.42]

2020-01-21 14:15:06

тэнэг жүжигчин хүүхэн сонгож хог дээр гарчээ