etoim.mn
photos/5.jpg

Манай улсын иргэд 2016 оноос эхлэн худалдан авалт хийсэн баримтаа системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголт авч хэвшээд байна. 2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг 907 мянган иргэнд олгох бөгөөд энэ нь 139 тэрбум төгрөг болно гэсэн тооцоо гарчээ. НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг нэгдүгээр улиралд олгоно гэж журамд заасан байдаг. Гэхдээ ирэх хоёрдугаар сард багтаан олгохоор ажиллаж байгаа тухай Татварын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэв.

Статистик:

- 2016 онд НӨАТ-аас улсын төсөвт 493 тэрбум төгрөг төвлөрч үүнээс 35.1 тэрбум төгрөгийг,

- 2017 онд 734 тэрбум төгрөг төвлөрснөөс 77.7 тэрбум төгрөгийг

- 2018 онд 898 тэрбум төгрөг цугларч, үүнээс 128.8 тэрбум төгрөгийг буцаан олголтод тус тус зарцуулсан байна

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх