etoim.mn
photos/wireless-taxi.jpeg

Энэ сарын 19-ний өдөр буюу өнгөрсөн ням гаригт нэгэн эмэгтэй таксины жолоочид зодуулж, хүчиндүүлж, эд зүйлээ алдсан хэрэг гарсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан билээ. Бид энэхүү мэдээллийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс зарим зүйлийг тодрууллаа.

ЦЕГ-ын дуудлага мэдээллийн төвд 2020 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр 11:45 цагт 23 настай иргэн Т-ээс  "Товчооны гүүрний доор таксины жолооч намайг зодож, хүчирхийлж, эд зүйл дээрэмдлээ" гэсэн дуудлага ирсэн. Тус дуудлга мэдээллийн дагуу БЗД-ийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулан нэгдүгээр сарын 20-ны өдөр тус гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 29 настай сэжиг бүхий этгээлийг илрүүлсэн.  Одоогоор тухайн этгээд нь иргэн Т-г зодон танхайрч улмаар түүнд байсан гурван гар утас болон бэлнээр 40,000 төгрөгийг дээрэмдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.  Тус хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэсэн юм.  

Тиймээс иргэд та бүхэн таксигаар үйлчлүүлэх гэж байгаа бол баталгаатай такси компаниар үйлчлүүлэх мөн таксинд суухдаа тухайн машины улсын дугаар болон маркыг сайн тогтоож цээжлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх