etoim.mn
photos/5e268d5de891f.jpeg

Иран зорчигч тээврийн нисэх онгоцны осолтой холбоотой асуудалд өгсөн амлалтаа биелүүлсэн гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.

Украинд айлчлал хийж буй Ираны Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Мухаммед Эслами Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзах үеэрээ түүнд Ерөнхийлөгч Х.Роуханигийн захидлыг уламжилжээ. Энэ үеэр В.Зеленский “Украины зорчигч тээврийн нисэх онгоцтой холбоотой асуудлуудад өгсөн амлалтаа Иран улс биелүүлсэн” хэмээн мэдэгдсэн байна.

Мөн өмнө нь яригдсан асуудлууд бүгд ажил хэрэг болсон гэж В.Зеленский Х.Роуханитай утсаар ярих үеэр мэдэгджээ. “Украины 45 мэргэжилтнийг Техранд байрлуулж, амиа алдсан иргэдийн цогцсыг олж таниулах, эх оронд нь буцаах нөхцөл боломжоор Иран улс хангасан" гэж В.Зеленский мэдэгджээ. Мөн уг асуудлаар үр дүнтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байгааг тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[202.179.25.27]

2020-01-22 15:46:34

Дэндүү хариуцлагагүй байдлаар иргэний онгоцыг сөнөөж олон украйн иргэдийн амь насыг хөнөөсөн хэргийн төлөө Иран амлалтаа биелүүлсэн гээд хээв нэг хэлж байгаа энэ нөхөртэй манай төрийнхөн яг л адил юм даа гэсэн сэтгэгдэл төрөхөөр байна.

РОЛРОЛРОЛР

[103.111.68.3]

2020-01-22 14:33:49

мудаак бооёоо хошин шогийн бооёоо..... ИРАН УЛС БҮХЭЛ БҮТЭН 100 ХҮН ХӨНӨӨЧИХӨӨД БАЙХАД МАНАЙ ШИНЖЭЭЧДИЙГ ИРАНД ОРУУЛСАН НӨГӨӨ ХЭД НЬ УКРАЙН ХҮМҮҮСИЙН ЦОГЦСЫГ ТАНИХ АЖИЛЛАГАА БАЙСАН иРАН УЛС ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛСЭН ГЭЖ НААДИЙМ ДАА.... ХҮНД ЮУ ГЭЖ СОНСОГДОЖ БАЙНА ГЭХЭЭР ЭНМУУ ИРАН УЛСААС ҮХСЭН ХҮМҮҮСИЙН ТӨЛБӨРТ АВИЛГА АВСАН Л ГЭЖ СОНСОГДОЖ БАЙНА.... ОДОО Ч ӨНГӨРСӨӨН ЭНМУУ ШИГ МАНАЙ УЛСЫН УЛСТӨРЧИД ЯГ ИЙМЭРХҮҮ ЗАМААР УЛСАА ГАЗАР НУТГАА ХҮНЭЭ ДОРОМЖЛУУЛЖ БАЙНА