etoim.mn
photos/nenhbold.png

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Засгийн газар нөхцөл байдлыг хэлэлцээд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн шийдвэрийг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгах тухай Засгийн газраас тогтоол гаргалаа. БНХАУ-д гарсан халдварын тархалт буурахгүй байгаа тул ийнхүү сунгаж байна. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Батлан хамаагалын сайд Н.Энхболдоос зарим зүйлсийг тодрууллаа. 

- Сар шинийн баярын өдрүүдэд орон нутгийн замын хөдөлгөөнийг хаах уу? 

Одоогоор Засгийн газар, Улсын онцгой комисс дээр орон нутгийн хөдөлгөөнийг хаах тухай яригдаагүй.  Гэхдээ бид өдөр, цаг тутамд мэдээллээ шинэчилж, дүгнэлт хийж байгаа бөгөөд баяр болтол дээрх шийдвэрийг гаргахыг үгүйсгэхгүй. Зарим нэг аймгаас авто замын хөдөлгөөний хаасан гэдэг мэдээлэл байна. Гэхдээ аймгууд дангаараа хөдөлгөөн хаах эрхгүй бөгөөд зам тээвэр, хөгжлийн яам болон бусад байгууллагатай ярилцаж байж хаадаг байгаа. 

- Сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгалаа. Хичээлийг хэрхэх вэ? 

3-р сарын 2-ныг хүртэл ямар зарчмаар ажиллаж, хичээллэсэн яг үүгээрээ л явах болно. Дараа нь хорио тавигдсаны дараа бямба гаригуудад хичээллэж хичээлээ нөхөх байх. Мөн энэ жил сургууль төгсөж байгаа хүүхдүүдийн асуудлыг шийдэхээр судалж, энэ чиглэлд ажиллаж байгаа. 

- Спорт заал, фитнес заалуудыг яах вэ? 

Спорт, фитнес заалыг хаах шийдвэр гараагүй. Аливаа вируийн хувьд хүний дархлаа сайн байх ёстой. Тиймээс бид хүмүүсийг спортоор хичээллэхийг нь хориглож болохгүй. Спорт заалуудад тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглосон. Найз нөхдөөрөө цөөхүүлээ спорт зааланд тоглож, дасгал сургуулилт хийж болно. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх