etoim.mn
photos/5e33d1e665343.jpeg

МИАТ ТӨХК шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор зорчигч урсгал буурсан Тайландын Вант Улсын Бангкок болон Япон улсын Токио хотын зарим нислэгийг цуцалсан байна.

УБ-Токио-УБ чиглэлийн хувьд доор заасан өдрүүдээс бусад буюу долоо хоногийн Даваа, Лхагва, Баасан болон Бямба гарагийн аяллуудыг хуваарийн дагуу үйлдэх юм.

ЦУЦЛАГДСАН НИСЛЭГҮҮД:

Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар

- 2020 оны 2 дугаар сарын 22, 29-ний өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацааны ОМ701/702 дугаарт аяллууд

Улаанбаатар–Токио-Улаанбаатар

- 2020 оны 2 дугаар сарын 23, 3 дугаар сарын 01, 08, 15, 22-ны өдрүүдийн ОМ501/ОМ502 дугаарт аяллууд тус тус цуцлагджээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999-д хандан авах боломжтой.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх