etoim.mn
photos/Оюун-Эрдэнэ.jpg

Говь-Алтай аймагт харамсалтайгаар амиа алдсан бүсгүйн хэрэгт тус аймгийн Засаг дарга нэр холбогдсон төдийгүй ажлын байрандаа архидан согтуурсан гэх мэдээдэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ. Тэгвэл тус хэрэгтэй холбогдуулан дөнгөж сая Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. 

Тэрээр Говь-Алтай аймгийн Засаг даргыг  үүрэгт ажлаас нь чөлөөлж, хууль, хяналтын байгууллагаар шалгуулахаар болсон талаар албан ёсоор мэдэгдсэн юм. Мөн Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Ренцэндоржийг ажлын байран дээр архидан согтуурахгүй байх тухай Засгийн газрын тогтоолыг зөрчсөн нь тогтоогдсон учраас Засгийн газрын тогтоолыг зөрчсөн гэдэг үндэслэлээр хариуцлага хүлээлгэж байгааг тайлбарлалаа. 

Түүнчлэн тэрээр В.Ренцэндоржтой өөртэй нь холбогдон энэ талаар лавлахад хүлээн зөвшөөрсөн. ЦЕГ-ын даргын мэдээлснээр 14 хоногийн хугацаа орох бөгөөд бусад асуудлаар мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа.  Ямар ч байсан ЗДТГ-т архи, согтууруулах ундаа оруулсан нь тогтоогдсон. Өөрөө бол архи, согтууруулах ундаа оруулсан нь үнэн, ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ хэлсэн" гэлээ.

Ийнхүү Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Ренцэндорж өнөөдөр ажлаас нь чөлөөлж, орлогч нь үүрэг гүйцэтгэхээр боллоо. 

Эргэн сануулахад: Энэ сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тус аймгийн Цагдаагийн газарт хоёрдугаар сарын 19-ний өглөө үүрийн 4 цаг 20 минутын орчим иргэн автомашиндаа нас барсан байна гэсэн мэдээ ирсэн бөгөөд дуудлагын дагуу тус газрын жижүүрийн бүрэлдэхүүн, ахлах мөрдөн байцаагчид хэргийн газарт ажиллахад 30-н настай эмэгтэй Б нас барсан байжээ.

Одоогоор тус хэргийн  шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийн баримтыг баттай тогтоосны дараа мэдээлэл өгөх боломжтой гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллэсэн юм.  

Талийгаач "Б" нь нийгмийн ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд 2016 онд тус аймгийн ГБХЗХГ-ын удирдах албанд томилогдон ажиллаж байсан юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх