Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/uhrah uildel.png

Дорнод аймагт энэ  долоо хоногт ухарч байсан машинд мөргүүлж нас барсан гурван тохиолдол тээврийн цагдаагийн албанд бүртгэгджээ.  

Тодруулбал: 

- Дорнод аймагт энэ сарын 23-ны өдөр ухарч байсан машин 2 настай хүүхдийг мөргөж амь насыг нь хөнөөсөн бол 

- 2020.02.25-ны өдөр 5 настай хүүхдийг жолооч ухрах үйлдэл хийхдээ дайрч амь насыг нь хохироосон НОЦТОЙ осол гарсан байна. Уг ослууд бүгд өдрийн цагаар бүртгэгдсэн байна. 

- Өчигдөр Дорнод аймагт Портер ухрах үйлдэл хийх үедээ 34 настай эрэгтэйг дайрч амь насыг хохироосон байна. 

Зөвхөн Дорнод аймагт 2 хүүхэд, 1 том хүн нас барсан бөгөөд бүгд ухрах үйлдэл хийж байсан тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь нас нь хохирсон юм. 

Иймд жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг баримталж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх