Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Clementine_05a.jpg

Ахуйн хүрээнд архидан согтуурахдаа эхнэрээ зодож, хадам ээжийгээ сүхдэж гэмтээсэн хэрэг гарчээ.

Тодруулбал: 2020 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр иргэн "Б" могтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст гар хүрч улмаар сүхээр цохиж гэмтээжээ. Иргэн "Б" нь би уг нь архи уугаад гэрийнхнийгээгээ зовоогоод байдаг хүн биш. Тэр өдөр ажлаа тараад олсон мөнгөөрөө архи авч уусан байсан юм. Гэртээ ортол цагаан сарын таваг буулгачихсан байхыг хараад эхнэрээсээ яагаад буулгасан гэж уурлаад хоёр гарыг нь ээлжилж цохьсоныгоо санаж байна. Дараа нь хадам ээжийн унтдаг орны зүг харсанаа санаж байгаа ч өөр юм санахгүй байна. Маргааш өглөө нь эхнэр надад уурлаад ээжийг зодсон гэж хэлсэн гэж мэдүүлжээ. Тус хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар шалгаж байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд  жилд гурван сая, өөрөөр хэлбэл,  минутад 6 хүн нас барж байна. Эдгээрээс дөрвөн хүн тутмын гурав нь эрэгтэй байна. Мөн 2016 оны байдлаар дэлхийн 15, түүнээс дээш насны 1 хүн жилд 6.4 литр “спирт” хэрэглэж байгаа тооцоо гарчээ.

Мөн Үндэсний статистикийн хорооноос гаргасан Монгол Улсын хүн амын архины хэрэглээ болон түүний нөлөөллийн талаарх томоохон судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд

өнгөрсөн 11 жилийн хугацаанд согтууруулах ундааны үнэ нэмэгдсэн ч хэрэглээ буураагүй болохыг харуулсан бөгөөд ахуйн хүрээний архидалт нэмэгдсэн нь гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх суурь шалтгаан болсныг илтгэжээ. Түүнчлэн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн тоо өссөнийг тоонууд илэрхийлж байна. 

Мөн 2017 оны байдлаар дэлхийн 15, түүнээс дээш насны нэг хүн жилд 6.4 литр “спирт” хэрэглэж байгаа гэсэн тооцоог хамгийн сүүлд хийсэн судалгаагаар гаргажээ. 

Насанд хүрсэн нэг хүний хэрэглэсэн жилийн дундаж хэмжээг тооцоход 2018 онд 52.5 литр болж, 2008 оноос 1.9 дахин өссөнөөс 

- Шар айргийн хэрэглээний хэмжээ 2 дахин

- Архины хэрэглээний хэмжээ 1.6 дахин нэмэгдсэн гэсэн тооцоо гарчээ.  

Насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж хэрэглээг сараар, нийтлэг савлагааны хэмжээгээр тооцвол, 2018 онд насанд хүрсэн нэг хүн сард дунджаар 

- Архи 2 шил (0.5лтэй)

- Шар айраг 6 лааз (0.5л-тэй)

- 100 мл дарс хэрэглэсэн байна. 

Энэ нь 2008 оноос нэг шил архи, гурван лааз шар айргаар нэмэгдсэн гэсэн үг юм. 

Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэг: Тиймээс та бүхэн ард иргэд та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэлгүй, зөв зохистой хэрэглэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

 

Бэлтгэсэн: Ц:Эрдэнэтуяа

эх сурвалж: ХОВД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[64.119.19.73]

2020-03-04 12:48:20

Гэмт хэрэгтэнгүүд сэтгэцийн өвчтэй байдаг судалгаагаар тогтоосон