Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/ger_khoroolol5b19fd153f1b4-6u4mq09ie87fskqsdgu4pdi9debsrp269wcrz1eazb4.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхүүдэд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт  хяналт шалгалтыг 02 дугаар сарын 01-ний өдрөөс сарын 02 дугаар сарын 28-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрээр улсын хэмжээнд их, дээд сургууль, МСҮТ, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл түр хаасантай холбогдуулан тус хяналт шалгалтыг хийлээ.

Хяналт, шалгалтад нийт 69.814 айл өрхүүдийг хамруулан, гамшиг, осол, гал түймэр гарч болзошгүй 43042 зөрчил дутагдлыг илрүүлж, хяналт шалгалтын явцад 14680 зөрчлийг арилгуулсан байна.

Бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулгыг тухайн аймаг, нийслэл, дүүрэг, баг, хорооны холбогдох албан тушаалтанд хүргүүллээ.

Илэрсэн зөрчил, дутагдлын 25 хувь нь цахилгаан дамжуулах утас шаардлага хангаагүй, 24 хувь нь гэр, хашаандаа үнс нурмаа ил задгай асгасан, 15 хувь нь гал унтраах автомашин хүрэлцэн очих боломжгүй, 12 хувь нь пийшин зуухны галын аюулгүй байдал зөрчигчдсөн, 13 хувь нь гэр, байшин хоорондын зай хэмжээ ойр, 11 хувь нь бага насны хүүхдээ гэртээ эзэнгүй орхисноос шалтгаалсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[203.91.115.54]

2020-03-04 23:58:07

Agust D neriig n buten tailbarlaachee t useg ymar uchirtai ym be