Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamedsbds.jpg

ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболдыг цагдан хорьжээ. Албаны эх сурвалжийн мэдээллээр Х.Ариунболд нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хорих ангид хоригдож буй ялтнаас авлига авдаг байсан гэнэ.

Тодруулбал, тэрбээр бэл бэнчинтэй, урьд нь өндөр албан тушаал хашиж байсан ч өдгөө ял эдэлж буй хүмүүстэй уулзан, эрүүл мэндийн бичиг гаргаж өгөх, эмнэлэгт хэвтүүлэх хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэргээр тусламж, дэмжлэг үзүүлэн, үүнийхээ төлөө мөнгө авдаг байсныг эх сурвалж хэлсэн юм.

Энэ нь АТГ-ын гүйцэтгэх ажиллагааны үеэр тогтоогдсон тул түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа гэнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

ЗОЧИН

[49.0.135.63]

2020-03-05 12:09:48

ОДОО ЭНЭ АМЬТАН ӨӨРӨӨ ЖАНГАА ИДЭЭД НААРАН ДЭЭРЭЭ ЖАРГАЖ ДЭЭ. ШУУД ХАРЬЦДАГ 461 АНГИЙН АЖИЛТАНГУУДЫГ НЬ САЙН ШАЛГАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. ХУУЧИН ДАРГАДАА ТУСГАЙ ХАНГАМЖ ЭДЛҮҮЛЭХ ВИЙ. БАС Л АРААС НЬ ЯВУУЛАХ БАЙХ ШҮҮ. ОДОО ЮМ НАРИЙН БОЛСОН ЦАГ.