Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/content_photosdfsd.jpg

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний түүхт 107 жилийн ой энэ өдөр тохиож байна. 

1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр буюу өдгөөгөөс 107 жилийн тэртээ гадаад Монголын нийслэл хүрээнээ “Шинэ толь” хэмээх сонин бичиг гарч эхэлсэн нь тухайн үеийн Монгол орноо соёлын том хувьсгал байлаа. Энэ бол Богд хаант улс байгуулагдсаны хоёр дахь жил буюу олноо өргөгдсөний хоёрдугаар он. Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд, сайн ноён Намнансүрэнгийн таван яамт Засгийн газрын хийж байсан олон шинэтгэлийн нэг нь ийн Монгол Улсад анхны тогтмол хэвлэл гарч эхэлсэн явдал байсан юм.

Түүхэнд “Шинэ толь” сонин бичиг гэж нэрийдсэн энэ хэвлэл эхлээд 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдэн төрийн байгууллагуудад тараагдаж байв. Харин цөөн хэдийг  нь худалдаалдаг байж. Дараа нь хуудасны тоог цөөрүүлэн сонины хэлбэрт оруулан хэвлэх болж нийтдээ 20 дугаар гарсан байдаг.

Энэ сониныг Судар бичгийн хүрээлэнг байгуулж, туурвиж байсан түүхтэй. Тус сонинд Монголын түүх, угсаатны зүйн тухай эрдэм шинжилгээний олон арван өгүүлэл бичиж хэвлэж байжээ.

Мөн дэлхийн сонгодог бүтээлүүдийг эх хэлнээ хөрвүүлэн Монголын соёлын түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан  Буриад Монголын номын их хүн Жамсраны Цэвээн  эрхлэн гаргаж байсан нь өнөөдрийн түүхийн шар хуудаснаа үлдсэн байдаг юм.

Өнгөрсөн 107 жилийн хугацаанд тогтмол хэвлэл, мэдээллийн агентлаг, радио, телевиз, кабелийн телевиз, богино долгионы FM радио, өндөр хурдны интернет дээр тулгуурласан цахим сэтгүүл зүй үүсч хөгжиж, Монголын Үндэсний сэтгүүл зүйн салбар өдрөөс өдөрт өргөжин тэлж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх