Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/japan-airport-information.jpg

Япон Улсын Засгийн газар шинэ коронавирусын халдварын тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд “Онц байдал зарлах” хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд “Шинэ төрлийн ханиад, томууны эсрэг тусгай арга хэмжээ авах хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг 10-ны өдөр Парламентдаа өргөн барьж, улмаар 13-ны өдөр соёрхон батлуулахаар ажиллаж байна.

Япон Улсын Засгийн газрын коронавирусын асуудлаарх Ажлын хэсгийн 3 дугаар 5-ны өдрийн хуралдаанаас хил гаалийн хяналтыг бэхжүүлэх чиглэлд БНХАУ, БНСУ-аас Япон Улсад зорчих иргэд зөвхөн Нарита болон Кансай олон улсын нисэх онгоцны буудлаар хүлээн авах, Японы хилээр нэвтэрсний дараа хоёр долоо хоногийн хугацаанд хөл хорионд байлгах, мөн Японд олон нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахгүй байхыг уриалах зэрэг арга хэмжээ авч ажиллахаар тогтжээ.

Эдгээр арга хэмжээг энэ сарын 9-ний өдрөөс сарын сүүл хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх аж. Мөн энэ сарын 07-ны 00 цагаас эхлэн БНСУ болон Ираны зарим мужаас Японд зорчих иргэдэд хилийн хориг тогтоох юм байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх