Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/photo_2020-02-27_12-39-56.jpg

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явц, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл 

"Бидний зүгээс ард иргэддээ өвчлөл гарсан улс орнуудад аялахгүй байх, аялаад ирсэн бол өөрийгөө гэртээ тусгаарлахыг зөвлөж байгаа" хэмээн хурлын эхэнд хэлэв.

Үргэлжлүүлэн ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Гуравдугаар сарын мэдээгээр 88 улсад халдвар бүртгэгдсэн. Дөрвөн оронд шинээр халдвар бүртгэгдлээ. Халдварын тохиолдол хамгийн олон бүртгэгдсэн БНХАУ-д нас баралт 3.4 хувьтай байгаа бол БНСУ-д 0.8 хувьтай, Италид Хятадтай адил 3.4 хувьтай байна. Иранд 3 орчим хувь байгаа бол АНУ-д хамгийн өндөр буюу 8 хувьтай байна.

ДЭМБ-ын захирлын зүгээс улс орнуудад хандаж өвчний халдвараас сэргийлэхэд улс төрийн дэмжлэг үзүүлэхийг уриалж байгаа" гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:  "Гуравдугаар сарын 6-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д гурван тохиолдол тусгаарлагдсан. Тэдгээр иргэдээс коронавирус илрээгүй. Өчигдөр өглөө онгоцоор ирсэн хүмүүсээс коронавирус илэрсэн мэтээр ташаа мэдээлэл гаргаж, эмнэлгийн ажилтнууд, яамныхан, Засгийн газар гээд төрийн албан хаагчдын ажилд садаа боллоо. Өглөө ирсэн учраас ирсэн даруйд шинжилгээ хийгээд 24 цагийн дараа хариу нь гарсныг мэдээлж байна. 

Өчигдөр ХӨСҮТ-д хоёр, Багабаянгийн амралтын газарт 12, Дархан-Уул гурав, Дорноговьд долоо, Өмнөговьд нэг нийт 25 хүнийг ажиглалтад аваад хянаж байгаа гэлээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

OYUN

[105.112.96.127]

2020-03-08 02:20:54

Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт яаж борлуулсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой юм байна. Би интернетээр интернет дээр очоод ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд би хандивынхаа дараа маш эрүүл хэвээр байна, санхүүгийн асар их амжилтанд хүрсэн Бурхандаа талархаж байна. Би бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсвэл имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM