Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/-мэндийн-яам-корона-мэдээлэл-9-810x500-1-580x365-1-6tuu0ewgzd5pfsdg8g2kdhgznhhdlrnt8n9x5hwudds.jpg

Өнөөдөр ЭМЯ-наас коронавирусийн хадварын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар  коронавирусийн халдварын тархалт 99 оронд тархсан. Халдварын тохиолдол бүртгэгдсэн улс орны тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учраас ард иргэдийг гаднын улс оронд зорчихгүй байхыг анхааруулсаар байгаа.

Гэтэл өчигдөр "Re/max" компанийнхан компанийн хамт олон гадаадад зорчсон, Франц, ОХУ-аас дамжин иргэд ирсэн, халдварын голомттой хэсэг байсан зэрэг мэдээлэл бүртгэгдсэн байна. 

ЭТҮГ-ын дарга н.Буянжаргал: Одоогийн байдлаар 901 хүн ажиглалтанд байна. Мөн Жаргалантын амны сувилалд тусгаарлагдсан 14 хүний шинжилгээ сөрөг гарсан учраас өнөөдөр гарна. 

Хэрэв сэжигтэй тохиолдол гарвал хаашаа хандах талаар зөвлөмж хүргэж байгаа. Хэрвээ сэжигтэй тохиолдол илэрвэл амны хаалтаа зүүгээд, гараа сайтар угаагаад, гэртээ өөрийгөө тусгаарлаад 108,  105 дугаарын утсаар ярьж, зөвлөгөө авна. 

Түүнчлэн тэрээр Дорноговь аймагт нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тухайн хүн нь  Франц улсын иргэн болохыг мэдэгдсэн юм.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн дарга н.Амбасэлмаа: Энэ сарын 7-нд сэжигтэй 7 тохиолдлыг хүлээж авч, ажиглалтанд оруулсан. 

АНУ-ын Лас вегас хотод болсон Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форумд 60 гаруй орны 6000 төлөөлөгч оролцсон байна. Тус форумд манай улсаас "Re/max"компанийн олон салбарын ажилтнаас бүрдсэн 24  хүн хоёрдугаар сарын 23-28-ны өдрүүдэд оролцож эхний ээлжийн хүмүүс энэ сарын 3-нд эх орондоо ирсэн байна.  

Нийтдээ 16 хүнийг ажиглалтад авсан гэвч тэднийг ажиглалтад авахад гаднын үйл ажиллагаанд оролцсон талаар бидэнд хэлээгүй. Бидэнд ирсэн мэдээллээр тухайн форумд оролцсон Канад улсын иргэн коронавирус өвчин туссан нь нотлогдсон байна.

Үлдсэн найман хүнийг ирвэл шууд тусгаарлана гэлээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

irgen

[31.165.215.200]

2020-03-08 19:27:44

naad kompanidaa hariuzlaga toozooch iim yed iim olon hyn forumd yavuulaad bas tegeed teriigee nuugaad baihdaa yadgiin…kanad maerik ulsuudad chin ovchin mash ih delgerch baigaa shyydee