Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1cibcpr0k2gtgd6unt1pah16183.jpg

Орон нутгийн зам хаасан талаар мэдээлэл хийж байна

Урьд шөнө Франц иргэнээс коронавирус илэрсэн талаар бид мэдээллэсэн. Үүнтэй холбогдуулан УОК-оос гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас 16-ны 07: 00 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотоос болон орон нутгаас гарах, орох хөдөлгөөнийг хягзаарлаж, энэ хооронд шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаар болсон.

Энэ талаарх мэдээллийг тээврийнцагдаагийн албанаас шууд дамжуулан үзүүлж байна

Өнөөдөр өглөөний 07.00 цагаас эхлэн нийслэлээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан. Нийслэлээс орж гарах, Баянзүрхийн товчоо, Био комбинат, Эмээлтийн товчоо, Гүнтийн хэсэгт алба хаагчид хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Нийслэлээс иргэд тээврийн хэрэгслээр гарах боломжгүйгээс гадна гал тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлажээ. Өнөө өглөөний 09.00 цагийн байдлаар орон нутаг руу зорчих гээд явж байгаа иргэдийн хөдөлгөөн цөөнгүй байна. Бид цаг тухай бүрт нь эргэн мэдээлнэ. Эхний ээлжинд 07.00 цагаас өмнө гарсан иргэдийг оруулна гэлээ.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх