Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/89301163_209893727093220_4876447078366052352_n.png

Шинэтөрлийн коронавирус (COVID-19)-ийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан УОК-оос зөвхөн хүнсний бүтээгдэхүүн худалдаалахыг зөвшөөрч өргөн хэрэглээний барааг худалдаалахгүй байх шийдвэрийг гаргасан. Чоно борооноор гэгчээр тус мэдээтэй холбогдуулан зарим худалдаа эрхлэгчид барааныхаа үнийг нэмж ард иргэдэд ихээхэн хүндрэл учруулаад байгаа билээ. 

Тиймээс хүнсний бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмж, хөөрөгдөл үүсгэж байгаа аж ахуйн нэгж, иргэний талаарх санал, гомдлыг нотлох баримтын хамт ХХААХҮЯ-ны харьяа “Малчин лавлах-109” тусгай дугаарт хүлээж авах болсон талаар мэдэгдлээ.

Иргэн та  109 дугаарт ямар ч үүрэн холбооны оператораас залгасан үнэ төлбөргүй байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх