Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/depositphotos_345064570_l-2015.jpg

Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 15-нд БНСУ-аас 244, 16-нд Берлин Мосвкагийн онгоцоор 231, Японоос 257 иргэнээ авчраад байгаа билээ. Тэгвэл эдгээр иргэдээс коронавирусний халдвар илэрсэн хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээллэсэн. Энэ дагуу ЭМЯ-аас албан ёсоор мэдээлэл хийлээ.

Тус мэдээлэлд "Тусгай үүргийн онгоц  болох БНСУ-аас болон Берлин-Мосвкагийн онгоцоор ирсэн иргэдийн гурваас нь коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр хүмүүст шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн.

Одоогоор хавьтлуудыг нарийн судалж байгаа бөгөөд бид коронавирусний халдвар авсан орноос иргэдээ авчирч байгаа учраас эрсдэл байгааг ч тооцоолж байсан. Тиймээс энэ дагуу бэлтгэлээ ханган тухайн иргэдийг нэг бүрчлэн тусгаарлаж хүн амын дунд халдвар тархахаас урьдчилан сэргийлж чадсан.

Францаас Берлинээр дамжин ирсэн иргэний биеийн байдал хүнд байна. Бид шаардлагатай арга хэмжээг авч байгаа бөгөөд Германаас ирсэн хүний ойрын хавьтлын 9 хүнийг тусгаарлаад байна" гэлээ. 

Мөн "Коронавирусийн халдвар дэлхийн 160 гаруй оронд тархаад байна. Манай улсад тархах нь цаг хугацааны л асуудал байсан. Энэ талаар бид сэрэмжлүүлэг мэдээлэл өгч байсан. Хэдий эрсдэлтэй байсан ч жирэмсэн, өндөр настай, бага насны, өвчтэй гээд зайлшгүй шаардлагатай иргэдээ авчрахаас өөр аргагүй байсан. Ямар ч үед төр засаг иргэдээ хаяхгүй авчирсан. Тиймээс иргэд тайван амгалан байх хэрэгтэй. ЭМЯ гурван сарын хугацаанд иргэдээ сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж ажилласан. Маскаа зүү, гараа угаа, дархлаагаа дэмжих хэрэгтэй. Айж сандарч, дархлаагаа унагах хэрэггүй. 

Өмнөх тохиолдол болон одоогийн гурван тохиолдол гурвуулаа зөөвөрлөгдөн орж ирсэн. Та бүхэн маань гадуур дотуур гарах хэрэггүй. Зөвлөмжөө сайн дагах хэрэгтэй" гэлээ. 

Үүнтэй холбогдуулан ЗГ-аас иргэддээ хандаж "Сөүл-УБ, Берлин-УБ чиглэлийн чартер нислэгээр ирсэн гурван иргэний лабораторийн эхний шинжилгээ өчигдөр орой 20 цагийн байдлаар Covid-19 вирус илэрлээ.Эдгээр хүмүүст шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж, хавьталуудыг нарийвчлан судлaж байна. Халдвар гарсан улс орнуудаас иргэдээ авчирч, эрсдэлийг тооцоолон зохих бэлтгэл хангасан тул иргэд та бүхэн айж сандралгүй тайван байж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжүүдийг дагаж мөрдөөрэй" гэлээ. 

Манай улс энэ сарын 18-ны өдөр Туркээс мөн зарим иргэдээ эх орондоо авч ирэхээр болсон билээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх