Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/15847605065e7586bae2309.jpg

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллээ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцсон юм.

ЭМЯ-ны хэлсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 177 оронд өвчлөл бүртгэгдсэн байна.  "АНУ болон Европын орнуудад халдварын дэгдэлт нэлээн өндөр байгаагаас гадна өчигдрөөс Турк улсад халдварын дэгдэлт нэмэгдэж эхэлсэн байна.

Манай улсын хувьд хяналтааас гарсан хүмүүсийг дахин гэртээ 14 хоног өөрсдийгөө тусгаарлах захирамж гарсан байгаа. Олон улсад хүн амын хөдөлгөөний хязгаарлалт хийх нь халдварын дэгдэлтээс сэргийлэхэд маш үр дүнтэй байгаа нь харагдаж эхэллээ. Тухайлбал: Халдварын  дэгдэлтийг харьцангуй хяналтдаа аваад байсан Индонез улс 9,000 хүн оролцсон мөргөл зохион байгуулсны дараа 100 хүн шинээр өвчилсөн тохиолдол бүртгэгдсэн  байна.

Мөн олон улсын байгууллагууд яаралтай хурал зөвлөгөөнүүдээ цахим хэлбэрээр зохион байгуулах болоод байгаа" гэлээ.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: "Европ тивд халдварын тоо буурахгүй байна. Итали улсад халдвар авсан хүний эрс өсч байгаа бөгөөд Германд 4528, Испанид 3494, Францад 1617, Швейцарьт 1393 болж өссөн байна. , Коронавирусийн халдвар тархалтаар Италийн дараа өнгөрсөн 24 цагийн дотор 627 нас баралт бүртгэгдсэн байна. Тус улсад хөл хорио тогтоосон ч хангалтгүй гэж үзсэн учраас хорио цээрийгулам чангатгах зорилгоор цэргийн алба хаагчдыг дайчилж иргэдийн хөдөлгөөнд хаар болжээ.  АНУ-д халдвар авсан хүний тоо бараг 6000 хүрч, БНСУ-ын өвчний хяналт сэргийллийн төвийн мэдээллэсэнээр 147 хүн шинээр халдвар авчээ.  БНХАУ-ын Ухань хотод сүүлийн 3 хоног халдвар авсан хүний тоо бүртгэгдээгүй. Харин тус улсын хэмжээнд 40 гаруй тохиолдол бүртгэгдсэн ч тэдгээрийн ихэнх нь гадаадын орноос зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол болжээ.  Мөн ЮНЕСКО-гоос гуравдугаар сарын 20-ны байдлаар дэлхийн 124 оронд үндэсний хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хаасан байна" гэлээ.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: "Бид нийт 3,025 иргэнийг тусгаарлан ажиглалтад авсан бөгөөд одоогийн байдлаар 1,963 иргэн ажиглалтад байна.

Зарим улс орнуудад оюутнуудын хичээл сургуульд хязгаарлалт хийж, оюутны байрнаас нь чөлөөлж байгаатай холбоогдуулан цөөнгүй иргэд Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан, Дорнод аймгийн боомтуудаар ОХУ болон Казахстан улсаас  орж ирж байгаа. Тиймээс бид иргэдээ татах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Өчигдөр улсын онцгой комисс хуралдаж сургуулиудын үйл ажиллагааг зогсоосон хугацааг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгах шйд гарсан.

Үүнээс гадна тусгай үүргийн онгоцоор ирж байгаа эм эмнэлгийн хэрэгслүүдийг бид холбогдох байгууллагуудтайгаа хамтран татаж аван ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээнд тасарсан эм эмнэлгийн хэрэгсэл байхгүй" гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:  "ХӨСҮТ-д одоогоор 193 хүн хяналт, тандалт,  ажиглалтад байна. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 156 иргэнд шинжилгээ хийсэн. Үүнээс дөрвөн тохиолдолд коронавирус илэрлээ. Ингээд нийт  Монгол Улс коронавирусний 10 батлагдсан тохиолдолтой боллоо. Бусад шинжилгээ, тандалт судалгаа үргэлжилжлэн хийгдэж байна. Халдвартай нь батлагдсан дөрвөн хүний хоёр нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй.

Дорноговь аймагт тусгаарлагдсан байсан буюу Франц иргэний ойрын хавьтлын 58 хүний давтан шинжилгээний хариунд коронавирус илрээгүй.

Гуравдугаар сарын 19-нд Хэнтий аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 20-нд ХӨСҮТ-д тусгай нислэгээр ирснээс гадна нэг иргэнийг тусгаарлан шинжилгээ хийж байна" гэлээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх