Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5e7b1eaecbf2c.jpeg

Шинэ коронавирусний халдварын тархалт хумигдсантай холбоотойгоор БНХАУ-ын төв нутгийн Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21046 ажилтан гэртээ харьсан тухай Эрүүл мэндийн газрын удирдлагууд нь мэдээллээ. 

Одоогоор халдварын голомт байсан Ухань хотод эмнэлгийн 139 багийн 16558 ажилтан ажилласан хэвээр байна. 

“Хубэй мужаас явсан эмнэлгийн ажилтнуудын тоо энэ сарын эцэс гэхэд хамгийн өндөр хэмжээнд хүрэх төлөвтэй байна” гэж Үндэсний эрүүл мэндийн комиссын төлөөлөгч Жяо Яхуй мэдээлжээ.

Хятад улсад мягмар гаргийн оройны байдлаар 81218 хүн халдвар авч, 3281 хүн нас барж, 73650 хүн эдгэрчээ. Сүүлийн өдрүүдэд гадаадын орнуудаас зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлын тоо ихээхэн нэмэгдэж, сүүлийн мэдээллээр 474-т хүрсэн байна. 

 

Эх сурвалж: Монцамэ.мн 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх