Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/content_photo.jpg

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаарх цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцож байна.

Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өнөөдрийн  байдлаар дэлхийн 200 оронд коронавирусний халдвар бүртгэгджээ. АНУ-д халдвар хамгийн эрчимтэй тархаж байна, түүний дараагаар Итали орж, Испанид мөн халдварын тархалт  эрчимжиж байна. Дэлхийн маш олон орон хөл хорио, хэсэгчилсэн хязгаарлалт хийж байгаа. Мөн Африкийн орнуудад халдвар эрчимтэй тархаж байна. Манай улсын хувьд өчигдөр тав дахь удаагийн эрсдлийн үнэлгээг хийж, улмаар манай улс халдвар тархах эрсдэл МАШ ӨНДӨР гэсэн дүн гарлээ" гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх