Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamedголд живэх.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Булган аймгийн Сэлэнгэ суманд голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй дөрвөн настай Э хүүг эрэн хайх, аврах ажиллагааг өчигдөр 20:00 цагт түр зогсоосон талаар мэдээллээ.

Тодруулбал: Энэ сарын 22-ны 22:55 цагт Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багт иргэн А-гийн хүү дөрвөн настай Э нь тухайн өдрийн 17:00 цагийн орчимд “Сэлэнгэ” голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг онцгой байдлын алба хүлээн авснаар 23-ны 05:00 цагаас эхлэн хүүг эрэн хайж эхэлсэн.

Гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар орон нутгийн нийт 105 иргэн, ар гэрийн 5 хүн, нийт 118 хүн, 1 эрэлч нохой, 19 автомашинтай 06:30 цагаас Сэлэнгэ сумын төвөөс “Хараагийн Ар”, “Жарамхайн цөөрөм” гэдэг газар хүртэл 17 км-т явганаар болон автомашинтай,  тус сумын Таримал багийн “Урд салаа” гэдэг газраас, “Сэлэнгэ” мөрний гүүр хүртэл 500 метрт завьтай, 400 метр урт, 15 метр өргөнтэй голын мөсийг хагалж урсган 2-7 метрийн гүнд 8 удаагийн шумбалтыг хийж  эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан  боловч хараахан үр дүнд гараагүй байна. 

Мөн эрэн хайх ажиллагааг зохион байгуулахад нөхцөл байдал хүндрэлтэй байгаа тул ар гэрийнхэнтэй зөвшилцөж Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр 20:00 цагт түр зогсоожээ.

Онцгой байдлын ерөнхий газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх