Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/20180609_p1bv1o38hs6m1evqgscsl1q0h1.jpg

Цахим орчинд УИХ-ын гишүүн Б-гээс коронавирус илэрлээ гэх мэдээлэл эрчимтэй тархаж байгаа билээ. Тус мэдээлэлд гишүүн Б-ын эхний шинжилгээ сөрөг гарсан ч хоёр дахь шинжилгээний хариу эерэг гарсан  гэж мэдээллэсэн байсан юм. Мөн зарим нь түүнийг гэр бүлийнхээ хүнтэй хамт халдвар авсан мөн  гэх мэтээр мэдээллэж байгаа. 

Тэгвэл нэр дурдагдаад байгаа тэрхүү гишүүн нь Л.Болд байжээ. 

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Л.Болд өөрийн цахим хуудсаар дамжуулан өөрийгөө эрүүл, халдвар аваагүй гэдгээ мэдэгдсэн байна.  Тэрээр энэ сарын 16-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн МИАТ-ын тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн юм. Түүний хэлж байгаагаар хоёр удаа шинжилгээ өгсөн бөгөөд одоогоор хоёулаа сөрөг гарсан хэмээн мэдэгдлээ. 

 

 

Тэрээр мөн өөрийн эрүүл мэндийн талаарх мэдээллээс өөр бусдын мэдээллийг өгөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм. Түүнчлэн тусгаарлах байранд ажиллаж байгаа бүх хүмүүс сайн ажиллаж байгааг сайшаасан бөгөөд цаашид Засгийн газрын зүгээс илүү их дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгож байгаагаа мэдэгджээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх