Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledniamlaf.png

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү COVID-19 халдварын 12 дахь тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээллээ. Тодруулбал...Истанбулын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр  COVID-19 ИЛЭРЛЭЭ. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Тусгай үүргийн 4 удаагийн онгоцоор ирсэн иргэдийг бүрэн шинжилгээнд хамруулж дууслаа. Гэсэн ч хяналт үүгээр дуусахгүй тусгаарлан ажиглалтад иргэд 21 хоног болно. Харамсалтай нь Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад коронавирусийн 12 дахь тохиолдол бүртгэгдэж байна. Бидний гол зорилго илрүүлэх. Ажиглалт, тусгаарлалтын үед эмч нар анхаарал сулруулахгүй ажиллана. Иргэд ч гэсэн өөрийгөө хамгаалж, ажиглаж,  тусгаарлалтыг сунгасан 21 хоногт дэглэмийг маш сайн хийж ажиллавал бид халдварыг хумих, хянах боломжтой. гэв. 

2020 оны гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ тусгаарлагдсан хоёр, Сэлэнгэ аймагт хоёр, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр гээд нийт зургаан хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 

2020 оны гуравдугаар сарын 25-нд Сэлэнгэ аймагт тусгаарласан таван сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийж байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн тусгаарлагдсан байна ХӨСҮТ-ийн захирал өглөө. 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх