Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledniamlaf.png

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвартай холбоотой нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ДЭМБ-ын мэдээгээр Итали, АНУ-д халдвар тархалтын тоо Хятадаас давжээ. Халдвар гараагүй Лаос улс анхны тохиолдлоо бүртгэж байна. Сэтгэцийн хувьд эрүүл байх нь чухал гэдгийг ДЭМБ анхааруулсан байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "ЭМЯ-аас голомтод бүсэд ажиллаж байгаа эмч ажилчдынхаа илүү цагийн цалин болон бусад бүхий л зардлыг Засгийн газрын хуралдаан оруулж шийдвэрлүүлсэн гэдгийг онцлон хэлмээр байна. Засгийн газар, ЭМЯ голомтод ажиллаж байгаа эмч, тандалт судалгаа хийж байгаа судалгааний багийнхаа бүх хүмүүийг чадах чинээгээрээ дэмжиж ажиллах болно. Коронавирусийн халдвар өвчлөл 201 улс оронд бүртгэгдээд байна. Итали, АНУ-ын тархалт, нас баралт нэмэгдсээр байгаа бөгөөд АНУ-д 14 минут тутамд нэг хүн коронавирусийн халдвар авч, 20 минут тутамд нэг хүн үүний улмаас эндэж байна гэсэн мэдээлэл байна" гэв. 

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: "ДЭМБ-ын Гуравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар дэлхий даяар 575,444 тохиолдол, 26654 нас баралт бүртгэгдсэн байна. Тохиолдлын тоогоор АНУ, Итали улс Хятад улсыг давсан бол Испани, Итали улсад нас баралтын тохиолдол нь Хятад улсаас 1-3 дахин их байгаа. халдвар гараагүй байсан Лаос номхон далайн арлын орнууд анхны тохиолдолоо бүртгэж байна. БНХАУ-д дотоод халдвар гарахгүй байгаа ч импортлогдох тохиолдлоос сэргийлэх зорилгоор олон улсын нислэгүүдээ багасгаж байгаа юм. Мөн Сингапур, Флиппин, Австрали зэрэг орнуудад халдвар огцом нэмэгдэж байна" гэлээ. 

ЭМЯ-ны ЭМТҮГ-ын дарга Я.Буянжаргал: Хүмүүс коронавирусийн халдварыг зайнаас эмчилнэ, хурдан хугацаанд эмчилнэ гэж сошиал, нийгмийн сүлжээгээр явуулж байна. Нийгмийн сүлжээгээр бусдад танигдах гэсэн хүмүүс коронавирусийг зайнаас эмчилнэ, цахимаар эмчилнэ зэргээр худал мэдээлэл тарааж бидний ажилд хүндрэл учруулж байна. Бид ДЭМБ-ын зөвлөсний дагуу эмчилгээг явуулж байгаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Гуравдугаар сарынг 27-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван сэжигтэй тохиолдлын шинжилгээ сөрөг гарсан. Тусгаарлалтад байгаа ХӨСҮТ-д тав, Увс аймагт хоёр, Дархан-Уул аймагт 19, Сэлэнгэд дөрөв зэрэг нийт 32 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Өчигдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Одоогийн байдлаар 220 хүн ХӨСҮТ-д ажиглалт, тусгаарлалтад байна. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой, сайн байгаа. Эмчилгээний тактик зөв байна гэдэг сайхан мэдээ дуулгая. Мөн Дархан-Уул аймагт ХӨСҮТ-тэй ижил коронавирусийг илрүүлэх шинжилгээ хийх бүрэн боломжтой болсон. Хүн нь сургагдаж, оношлуур хуваарилагдсан. Тийм учраас Хөвсгөл, Сэлэнгэ чиглэлийн хойд аймгуудын шинжилгээг хийх боломжтой болсон. Мөн Дорнод, Ховд аймагт хийх бэлтгэл хийж байна" гэлээ. 

 

Таалагдахгүй байна

6
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх