Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Нямхүү.jpg

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 202 улсад коронавирусний халдвар бүртгэгдээд байна. Манай хойд хөрш ОХУ-ын Эрхүү хотод анхны тохиолдол бүртгэгджээ.

Мөн АНУ-д халдвар эрчимтэй тархаж олон улсын анхаарлын төвд орсон бөгөөд тус улсад 89 хоригдол халдвар авсан нь батлагдсан байна. Нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп зай барих стратегийг дөрөвдүгээр сарын 20-н хүртэл үргэлжлүүлэх шийдвэрийг  гаргажээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 2,368 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Тэднээс жирэмсэн 43 эх, тав хүртэлх насны 56 хүүхэд байгаа. Мөн даралт ихсэх эмгэгтэй, чихрийн шижинтэй, гэмтэлтэй иргэд цөөнгүй байгаа бөгөөд шаардлагатай эмнэлгийн тусламжийг үзүүлээд явж байна.

Тусгаарлах байруудад нийтдээ 337 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд түргэн тусламжийн дуудлагад бага насны хүүхэд болон жирэмсэн эхчүүдийн төрөхийн дуудлага зонхилж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд галт тэргээр зорчиж байсан 3,000 гаруй иргэнд хяналт, тандалт хийсэн.

Мөн утсаар зөвлөгөө өгч байгаа нөхцөлд тоглож залгах, залгаад авахаар таслах тохиолдлууд гарч байна. Гадаад улсаас холбогдож байгаа иргэд эмнэлгийн тусламж авахад хүндрэлтэй байгаагаа хэлээд эрүүл мэндийн зөвлөгөөнүүд авч байна" гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх