Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/talbai-999x570.jpg

Сүхбаатарын талбайн урд хэсэг буюу 1.6 га талбайг хамардаг Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн иж бүрэн цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг эхэлж байгаа талаар Нийслэлийн Хот тохижилтийн газар, Газар зохион байгуулалтын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлээ. 

Тохижилтын ажлын зураг төсөл бэлэн болсон бөгөөд тохижилтын ажлыг маргааш эхлэн хоёр сарын хугацаанд багтаан гүйцэтгэхээр болжээ. 

85 метрийн урд, 14 метрийн өндөртэй, хөгжмийн аялгуугаар оргилдаг усан оргилуур, задгай талбай, нийтийн бие засах газар зэргийг байгуулахаар график төлөвлөгөөг гаргасан. Ингэснээр иргэдийн ая тухтай орчинг бүрдүүлэхээс гадна газар доогуурх усжуулалтын автомат системийг бүрдүүлж өгснөөрөө онцлогтой.

3.2 тэрбум төгрөгөөр цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах бөгөөд тендер зарлалгүй Нийслэлийн Хот тохижилтийн газар шууд гэрээ байгуулан ажиллах юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх