Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamednarar.jpg

Цагдаагийн Ерөнхий газрын Нийгмийн хэв журам хамгаалах Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Л.Наранбаатарыг Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “ З.Энхболдыг “Гүтгэх” зөрчил үйлдсэн гэж 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Уг торгох шийтгэлийг эс зөвшөөрч иргэн Л.Наранбаатар нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан ба шүүх гомдлыг хүлээн авч 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хянаад: Л.Наранбаатар нь иргэн З.Энхболдын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон мэдээллийг нийтийн сүлжээгээр тарааж “Гүтгэх” зөрчил үйлдсэн болохыг тогтоож, эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулсан шийдвэр нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.

2020 оны 01 дүгээр сарын 10-нд батлагдсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2020 оны 01 сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ба дээрх хуулиар 6.21 дүгээр зүйлд заасан “Гүтгэх” зөрчил нь хүчингүй болсонд тооцсон байна. Л.Наранбаатарын гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдан хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдэгдсэн тул Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Зөрчил үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж Л.Наранбаатарт оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх