Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamedбатялалт.jpg

Өнгөрсөн баасан гаригт “Иргэдийн шударга шүүх” ТББ тэргүүн Х.Бат-Ялалтыг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих  шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар гаргасан билээ.

Тэгвэл Х.Бат-Ялалт шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргасан ч шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй гэж үзсэн учраас тэрээр хуурай өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн байна.

Эргэн сануулахад: “Иргэдийн шударга шүүх” ТББ тэргүүн Х.Бат-Ялалтыг 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр гишүүн асан, АН-аас нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгээс 50 сая төгрөг нэхэж авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар татсан юм.

Прокуророос хэргийн материал танилцуулах зорилгоор түүнд мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Гэвч Х.Бат-Ялалт хүндэнтгэн үзэх шалтгаангүйгээр прокурорын газарт очоогүй учраас “Прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд шүүх яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана” гэснийг үндэслэн цагдан хорьсон юм.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

шкпут

[112.72.8.250]

2020-04-01 11:54:18

novshoo chi vhej dald orvol taarna . omgoologch nertei zalilan ,avilgal tsetseglvvlj baigaa hvmvvsbol omgoologch nar baidag shvv