Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/rgblgugly.png

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна.

УОК-ын дарга Б.Ууганбаяр: Хоёрдугаар сарын 2-ноос гуравдугаар сарын 31-ний хооронд тусгаарлах байрнаас 1075 хүн гарсан. 616 иргэн гэрээр хяналтад байна. Тусгаарлах байрнаас гарч байгаа иргэд гэр рүүгээ харихдаа хувийн тээврийн хэрэгслээр зорчихыг зөвлөж байна. 

Гэртээ тусгаарлагдах ёстой иргэдээс гэртээ архи ууж, агсам согтуу тавьсны улмаас эрүүлжүүлэх байранд 14 хүн байгаа.  

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан: Хоёр зүйл хэлмээр байна. Нэгдүгээрт.. Тусгаарлах байрнаас гарсан иргэд архидаж, эрүүлжүүлэгдэх тохиолдол гарч байна. Гэртээ тусгаарлах үүргээ биелүүлээгүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 5,2 болон 3,12-т заасны дагуу торгох болно. Тусгаарлалтад байж байгаад гарсан иргэд дайн яваад ирсэн баатар шиг байж болохгүй. Өвчний хор хөнөөлийг бусдад таниулж урьдчилан сэргийлэх ажлыг хийх ёстой ажил архидан согтуурч байгаа нь сэрэмж алдсан зүйл. Нийтийнхээ эрх ашгийг хамгаалах хэрэгтэй. Хоёрдугаарт. Сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор зарим нэгэн хүмүүс өөрийн нэр хүндийг өсгөх үүднээс янз бүрийн юм ярьж байна. Гэхдээ энэ хэлж ярьж байгаа зүйлээ коронавирусээс салгамаар байна.

 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх