Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/monhtvshig.png

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж, Япон, Солонгос руу хийх тусгай нислэгийн талаарх мэдээллийг өглөө.

Дараагийн тусгай нислэгээр Сөүлээс 251, Токио 255 иргэний бүртгэл баталгаажсан байна. БНСУ-ын засгийн газар дэлхийн бүх улсаас ирж буй гадаад, дотоодын  иргэдийг 14 хоног тусгаарлах горимд шилжлээ. Үүнтэй холбоотойгоор зөвхөн зайлшгүй шаардлагатай ажлаар БНСУ-д зорчих, байнга оршин суух эрхтэй буюу гурван сараас дээш хугацааны визтэй иргэдийг энэ нислэгүүдээр хүлээн авах боломжтойг Солонгосын тал мэдэгдсэн. 

Өөрөөр хэлбэл, богино хугацааны буюу буцаж ирэх нислэг нь тодорхойгүй иргэдийн хувьд хил дээр асуудал үүснэ гэдгийг ойлгох шаардлагатай байна. УОК-оос гадаад руу зорчих гэж буй эдгээр иргэдээс ойрын гурван сарын хугацаанд буцаж ирэхгүй гэх нотолгоог МИАТ компани авч билетийг нь баталгаажуулж байгаа гэдгийг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ. 

 Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Токио руу явах нислэг дөрөвдүгээр сарын 2 өдөр хийх магадлалтай болж байна. Хэрэв Токиогийн нислэг дөрөвдүгээр сарын 2-нд явах бол Сөүлийн нислэг дөрөвдүгээр сарын 3-нд ниснэ гэж ойлгох хэрэгтэй. Тусгаарлах байрны боломжоо харгалзан үзэж, нэг хоногийн зөрүүтэй нислэг үйлдэж байна.

Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр: Тусгай үүргийн нислэгээр ирэх хүмүүсээ хүлээн авах байруудыг бэлтгэж байна. Хүрэлцээ, хангамж тун хүнд байна. Томоохон зочид буудлуудын удирдлагатай уулзсан. Гэхдээ тодорхой асуудлууд дээр тохиролцож чадаагүй тул зарим нь татгалзсан. Ойрын хугацаанд тусгай үүргийн хоёр онгоцоор ирэх хүмүүсийг тусгаарлах байрыг тодорхой нэрлэх боломжгүй байна" гэв. 

Урьдчилсан мэдээллээр тусгай нислэгээр ирэх иргэдийг шалтгаанаар нь хуваан үзвэл

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр:

- Өндөр настан 40

- Эрүүл мэндийн шалтгаантай 110

- Хөгжлийн бэрхшээлтэй 5

- Жирэмсэн 19

- Бага насны хүүхэдтэй гэр бүл 51

- Бусад 13

Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр

- Эрүүл мэндийн шалтгаантай 10

- Жирэмсэн 4

- Бага насны хүүхэдтэй гэр бүл 36

- Дамжин өнгөрөх 50

- Бусад 120 хүн байна гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх