Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/91311177_3372700676090622_3692711975139147776_n.jpg

Иргэнээс ирүүлсэн “Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны Чонон Бөртэ төвийн 201 тоотод байрлах DIAMOND маникюр, пидикюрийн цогц сургалтын төв нь иргэдийг олноор нь цуглуулан сургалтын үйл ажиллагаа явуулж байна гэх” гомдлын дагуу хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тухайн сургалтын төв нь хумс будалт арчилгааны талаар 3 ээлжээр 22 иргэнийг хамруулан танхимын сургалт зохион байгуулан иргэдийг олноор цуглуулсан байгаа нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/108 дугаар захирамжийг зөрчсөн тул тухайн төвийн үйл ажиллагааг зогсоож, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. Шалгалт үргэлжилж байна.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх